Бейонсе өнгөт арьстай иргэдэд зориулан дуу гаргажээ

БАЙГАЛЬ ОРЧИН

АНУ-ын алдарт дуучин, поп дива хатагтай Бейонсе өнгөт арьст ахан дүүстээ зориулан “Black Parade” гэх шинэ дуугаа цацжээ.

Энэхүү дууны үгийг саяхан цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст залуу болох Жорже Флойдын үхэл болон арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын харгислалтай холбоотойгоор бичиж найруулсан бөгөөд дэлхий нийтэд энх тайвныг хүсэж байна гэдгээ илтгэжээ.

Тэрбээр уг дуугаа АНУ-д боолчлолын системийг албан ёсоор халсны тэмдэглэлт өдрөөр олон нийтэд хүртээл болгосон ба мөн үүний хажуугаар тусламж хэрэгтэй байгаа “Өнгөт арьст бизнес эрхлэгчид”-ийг дэмжих төсөл хэрэгжүүлэх болсноо зарласан байна.