Х.Баттулга: Бүртгэх бүртгэхгүй нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Энэ бол зүгээр бүртгэлийн байгууллага.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Халтмаагийн Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох ХЭГ-ын дарга Б.Ган-Очир, П.Нүрзэд нар өнөөдөр УДШ-д хүргүүллээ. Энэ үеэр намын даргаар сонгогдсон Х.Баттулга өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Х.Баттулга: Ардчилсан нам сунгаагаа зарлаад дүрмийнхээ дагуу Ардчилсан намынхаа нийт гишүүдийн саналаар сонгогдсон. Өнөөдөр өдрийн сайныг харж байгаад дээд шүүх дээр бүртгэлийн ажиллагаагаа хийлгэх гэж байна. Бүртгэх бүртгэхгүй нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Энэ бол зүгээр бүртгэлийн байгууллага. 

Талцаад байгаа хэсэг бүлэг хүмүүстэй нэг ширээнд сууж уулзах уу? 

Х.Баттулга: Манай намын шийдвэр гарсны дагуу эв нэгдлээ хэрхэн бататгах талаар уулзалтууд хийгдээд явж байгаа. 

Анхан, дунд шатны намын байгууллагуудад хэрхэн яаж үйлчлэх вэ? 

Х.Баттулга: Уулзалтууд хийгдээд явж байна. Орон нутгаар тойрч уулзана. Сая хэсэг дүүргүүдийн байгууллагуудтай уулзсан.