УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Миний зүгээс буруугүйгээ нотлоод, УИХ-ын гишүүний ажлаа хийе гэж байгаа юм

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

: Хөгжлийн банкны асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан билээ.

Г.Амартүвшин гишүүн “Хуулийн нарийн ширийн зүйлийг тухайн үед бодсонгүй. Хэрэв УИХ-д гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга шийдвэрлэхгүй бол прокурор миний нэрийг оруулаад ир ээ. Тэгээд УИХ-ын чуулганаар санал хураагаад шийдье гэдэг гарц гаргалгааг хэлсэн. Би АТГ-д тайлбар өгсөн. Миний зүгээс буруугүйгээ нотлоод, УИХ-ын гишүүний ажлаа хийе гэж байгаа юм. Гол нь би өөрийнхөө хүсэлтээр шалгуулъя. Гишүүний бүрэн эрхийн ард нуугдахгүй. Үндсэндээ Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал оруулж ирэхийг хүлээж байна” гэлээ.