Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо

БОДЛОГО
“Хөдөө орон нутагт Ковид-19-ийн халдварын эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
 
       Уулзалтад :
- Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр
- Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл
- Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа
- Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай
- АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Бүсийн Эрүүл мэндийн хэлтсийн захирал Мишель Ланг Алли
- АНУ ОУХА-ийн Монгол дахь дэд захирал Стив Винкэитс
- ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Уулзалтыг нээж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Филлипин дэх оффисын Эрүүл мэндийн хэлтсийн захирал Мишель Ланг Алли үг хэллээ.
Тэрбээр “АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад вакцинжуулалт, тоног төхөөрөмжийн болон эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлж, хамтран ажиллаж ирлээ. Өнөөдөр вирусийн тархалт буурч байна. Тиймээс цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах талаар ярилцахаар ирээд байна” хэмээн дурдлаа.