УСНЫ ЧАНАР, НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ГОЛУУДЫН ЭКОСИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛЫГ УНГАРЫН УСНЫ БАЙГУУЛЛАГААС САНАЛ БОЛГОЛОО

БАЙГАЛЬ ОРЧИН
Усны нөөцийг нэмэгдүүлэх, усны чанарыг сайжруулах, голуудын экосистемийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, Унгарын Засгийн газраас санхүүжүүлэх боломжтойг илэрхийллээ.
 
 Унгар улсын Усны менежментийн ерөнхий газрын Ерөнхий захирал Ланг Иштван, Environ Ltd компанийн Гүйцэтгэх менежер Иллеш Лаююш, Визитерв Экспорт ХХК-ийн гүйцэтгэх менежер, Др.Добо Ласло нарыг хүлээн авч уулзлаа.
- Унгар Улсын төлөөлөгчдийн зүгээс 1977 оноос хойш манай улсын усны салбарын олон эрдэмтэн, судлаачид Монгол Улстай усны салбарт амжилттай хамтран ажиллаж байсан. Унгар улсдаа усны салбартаа өндөр мэргэжлийн, мэргэшсэн ажилтнууд Монгол Улсад ажиллаж байсан нь хоёр улсын хамтын ажиллагаанд усны салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тодруулбал, 1995 онд Монгол Улстай усны салбарт хамтран ажиллах гэрээ, 2008 онд хоёр улсын усны газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан үйл явдлыг тодотгон хэлээд, эдгээр хамтын ажиллагаанд үндэслэн хоёр улсын усны салбар олон төсөлд хамтран ажиллахаар зорьж байна.
 -Унгар улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр Монгол улсад хөрсний чийгийг судлах, мониторингийн цэг байгуулах саналтай байна. Тус цэгийг байгуулснаар хөрсний чийгийг 10 хоногийн өмнөөс мэдрэх, ялангуяа ХАА-н талбайд шаардлагатай усалгааг урьдчилж мэдээлэх боломжтой. Энэ нь Унгар улсад ч бүрэн нэвтрээгүй шинэ систем бөгөөд Монгол улсад нэвтрүүлэхээр зорьж буй гэсэн юм. Ингэснээр ХАА-н салбарт хөрсний чийгээр дамжуулан усалгааны шинэ технологи бий болно. Мөн усны хэмнэлтийг бий болгох, усны ашиглалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
 -Түүнчлэн боловсролын чиглэлийн хамтын ажиллагааг тодотголоо. Энэ хүрээнд Монгол улсын усны салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг усны салбарын факультетэд суурилан богино хугацааны болон их сургуулийн хөтөлбөрөөр сургах боломж бий. Сургалтад бохир усыг татан зайлуулахаас эхлээд усны бүх чиглэлийг хамарч болно.
- Унгарын мэргэжилтнүүд судалгаа, шинжилгээ хийж, нарийвчилсан төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулан дахин танилцуулан, хамтран ажиллахаа илэрхийллээ.
- Уулзалтад БОАЖ-ын Сайдын зөвлөх З.Батбаяр, БОАЖЯ-ны Усны бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Цэрэндулам нар оролцов. Байгаль орчин, аялал жуулчлалын яам