Б.Болор-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 80 мянга орчим иргэн тоон гарын үсэг авсан

БОДЛОГО

"Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. танилцуулж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байгаа.

Иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээг цахимжуулна. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80.100 орчим иргэн тоон гарын үсэг авсан. Иргэдийн хувьд гэрээ хэлцэл, банкны зээлийн үйлчилгээг биеэр очихгүйгээр авах боломж бүрдэж байгаа юм. Хурууны хээгээр биш тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээ авна. 

Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтарсан ажлын хэсэг гараад иргэний хурууны хээгээ өгсөн супермаркетууд, гоо сайхны салонуудын датаг устгах ажлыг зохион байгуулж байна.

Төрийн мэдээллийн аюулгүй байдлын үндсэн дээр халдлагаас хамгаалах төвийг ажиллуулж байгаа. Иргэдийн мэдээллийг хамгийн ихээр авдаг эмнэлэг, банк, банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль хэрэгжиж байгаа" гэлээ.