Сурагчдын зуны амралт 6-р сарын 1-нээс эхлэхээр боллоо

БОДЛОГО

Боловсролын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ хичээлийн жилийн зуны амралтыг эхлүүлэх хугацаанд өөрчлөлт оруулжээ. 

Тодруулбал, 1-3-р ангиудын амралт зургаадугаар сарын 3-нд, 4-11-р анги зургадугаар сарын 11-нд эхлэх байсан бол амралт эхлэх хугацааг урагшлуулж, дараах байдлаар зохицуулжээ. 

Зуны амралт эхлэх хуваарь
 

  • 1-3-р анги зургаадугаар сарын 1-нд
     
  • 4-5-р анги зургаадугаар сарын 4-нд
     
  • 6-11-р анги зургаадугаар сарын 11-нд амарна.