Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар бүртгэх үйлчилгээг /e-mongolia.mn/-д нэвтрүүллээ

ТЕХНОЛОГИ

Улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний шилжилт

хөдөлгөөний бүртгэлийг цахимаар бүртгэх үйлчилгээг

төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д нэвтрүүллээ

 

 

    

              Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл нь иргэний улсын бүртгэлийн нэг төрөл бөгөөд жилд дундажаар 220-240 мянган бүртгэл хийгдэж байна. Энэ нь улсын бүртгэл тэр дундаа улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хэрэгжүүлж байгаа нийт бүртгэлийн нэлээдгүй хувийг эзэлж, иргэдийн хувьд хамгийн ихээр үйлчлүүлдэг бүртгэл юм.  Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, хүнд сурталгүй, үзүүлэх зорилгоор төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус байгууллагаас олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд улсын бүртгэлийн үйлчилгээг хөнгөвчилж, цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Энэ дундаа шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгох, иргэдийг шилжилт хөдөлгөөний бүртгэлд тухай бүр хуульд заасны дагуу бүртгүүлэх боломжийг хангах талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгож, хөнгөвчлөх дараагийн алхмыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.  Улсын бүртгэлийн байгууллага, Дэлхийн банкны Ухаалаг засаг төсөл болон   ОУШХБ, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээг тоон гарын үсэгтэй уялдуулж хууль тогтоомжид заасны дагуу цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем  /e-mongolia.mn/-ээр дамжуулан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсэг ашиглан шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо. Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийн тулд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах шаардлагатай байгаа нь иргэнд хүндрэл, чирэгдэл үүсгэж байдаг. Түүнчлэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, сургууль цэцэрлэгт хамрагдах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чаддаггүй.  Төрийн цахим үйлчилгээний e-mongolia.mn-ээр дамжуулан УБЕГ-аас 22 төрлийн давдагаа, 55 төрлийн үйлчилгээ нийт 77 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс 35 үйлчилгээ нь ЦХХХЯ, Монгол шуудан ХК-тай хамтран  шуудан хүргэлтээр хийгддэг юм байна. Ингэснээр 2022 оны эхний улирлын байдлаар нийт 30 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдсэн аж.