Нөлөө бүхий улстөрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлжээ

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Олон улсын судалгааны байгууллага “Mета маркетинг агентлаг”-аас 2022.06.16 байдлаар нөлөө бүхий улстөрчдийг судалж гаргажээ. Тодруулбал, тус судалгаанд төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүд хамрагдсан аж.

Энэхүү байгууллагын хийсэн судалгаа дээр Монгол улсын зургаа дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүх 30.2 хувиар нэгт бичигдлээ. Харин ерөнхийлөгч асан Х.Баттулга зургаа дугаар байрт жагсаж байна.

Тус судалгааны байгууллагын хийсэн топ 10 улс төрчид нийслэл хотын дарга Д.Сумъяабазар багтаж чадаагүй байна. Тодруулж хэлбэл түүний гол өрсөлдөгч хэмээгддэг С.Амарсайхан 19.8 хувиар эхний гуравт оржээ.

  1. У.Хүрэлсүх 30.2 хувь
  2. Л.Оюун-Эрдэнэ 23.5 хувь
  3. С.Амарсайхан 19.8 хувь
  4. Л.Энх-Амгалан 17.9 хувь
  5. Б.Энхбаяр 17.3 хувь
  6. Х.Баттулга 15.8 хувь
  7. Н.Учрал 10.5 хувь
  8. Г.Занданштар 8.9 хувь
  9. Н.Алтанхуяг 8.5 хувь
  10. Т.Доржханд 6 хувь