Энэтхэг улс Оросын газрын тосны импортоо 31 дахин, нүүрсний импортоо зургаа дахин нэмэгдүүлжээ

БАЙГАЛЬ ОРЧИН

Энэтхэг улс 2022 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 15-ны хооронд Оросын газрын тосны импортоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 дахин, нүүрсний импортоо зургаа дахин нэмэгдүүлжээ.

Ройстерс агентлагийн мэдээллээр, энэ хугацаанд Энэтхэг улс Оросоос 331.17 сая ам.долларын үнийн дүн бүхий нүүрс худалдан авсан бол газрын тосны худалдан авалтын хэмжээ нь 2.22 тэрбум ам.долларт хүрчээ. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ Энэтхэгт 30 хувийн хөнгөлөлттэй үнийг санал болгосон байна. Оросын нийлүүлэгчид төлбөр тооцоогоо энэтхэг рупи, АНЭУ-ын дирхамаар авчээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын газрын тосны худалдан авалтын хэмжээгээр Ази анх удаа Европыг түрүүлжээ. Өдгөө Оросын газрын тосны хамгийн том худалдан авагчаар Энэтхэг, Хятад улс тодроод байна.