“ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ-7 ХОНОГ” АЯНД БШУЯ, БЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

БОДЛОГО
Боловсрол, шинжлэх ухааны яамны Хууль, эрх зүйн хэлтсээс энэ сарын 20-24-ний өдрүүдэд “Эрх зүйн мэдлэг-7 хоног” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд БШУЯ, БЕГ-ын албан хаагчдад эрх зүйн мэдлэг олгох, төрийн албаны эрх зүйн шийдвэрийг сурталчлан таниулах сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.
Сургалтаар:
📌 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, нийтлэг зохицуулалт
📌 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээний төрөл
📌 Цалин хөлс, ээлжийн амралт, ажил, амралтын цаг
📌 Захиргааны шийдвэрийн төсөл бэлдэх арга зүй
📌 Захиргааны хэм хэмжээний актын боловсруулалт
📌 Төрийн албан хаагчийн эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэгийг авч чадлаа.
Дээрх сэдвээр БШУЯ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Жавзанжаргал, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа, ахлах шинжээч Ш.Мааяа, ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах шинжээч Э.Сэлэнгэ, ахлах мэргэжилтэн С.Дархантөгс нар мэдээлэл өгсөн юм