Манай улс энэ сарын 10-16-нд авто замаар 4075, төмөр замаар 450 чингэлэг, оны эхнээс 6.862,1 мянган тонн нүүрс экспортод гаргалаа.
Өнгөрсөн долоо хоногт 497.9 тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 204.3 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв. Мөн хугацаанд авто замаар 272, төмөр замаар 238 чингэлэг буюу оны эхнээс 687.7 тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар нэмэгджээ. Харин он гарснаас хойш манай улс 2.602,1 тонн катодын зэс экспортлоод байгаа аж. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 28, төмөр замаар 1232 чингэлэг буюу оны эхнээс 1.622,9 тонныг экспортлов.
Төв банк оны эхнээс энэ сарын 16-ны байдлаар 6.383,4 кг алт худалдан авсан аж.
0 Сэтгэгдэл