III/1-IV/21 хооронд улаанбуудайн импорт I улирлын дүнгээс 2.8 дахин нэмэгдэв

БОДЛОГО

Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар хүнсний импорт жилийн өмнөхөөс 5.2 хувиар нэмэгдэж, 174.3 сая ам.доллар хүрсэн байна.

Стратегийн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортыг харвал энэ хугацаанд 56.1 мянган тонн улаан буудай, 886 тонн улаан буудайн гурил импортолжээ. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын нэгнээс хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд 41.1 тонн улаанбуудай импортолсон нь I улирлын дүнгээс 2.8 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн цагаан будааны импорт өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар, элсэн чихрийн импорт 62 орчим хувиар өссөн байна.

Гуравдугаар сарын нэгнээс эхлэн гурван сарын хугацаанд хүнсний улаан буудай, будаа, элсэн чихэр ургамлын тосыг гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа юм. Хууль батлагдсанаар 15 мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдаж буй 160 мянган тонн улаан буудайг татваргүй оруулж ирнэ гэж тооцоолж байна.