Хөрсний бохирдол, доройтол бууруулах хэлтэс байгууллаа

БАЙГАЛЬ ОРЧИН

Нийслэлийн Байгаль орчны газарт Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулжээ. Өнгөрсөн жил Гандангийн өрхүүдийн нүхэн жорлонд ашигтай бактери хийсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс энэ жил 52 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийхээр төлөвлөөд байгаагаа тус газрын дарга М.Нямбаяр танилцуулав.