“Quick Air” компанийн эзэн гэр бүлийнхний хамт онгоцны осолд орон амиа алджээ

ТЕХНОЛОГИ

Балтийн тэнгист хувийн онгоц сүйрэх үеэр “Quick Air” компанийн эзэн гэр бүлийнхний хамт амиа алджээ.

Тэдний хувийн онгоц Латвийн эргийн дээгүүр нисэж явахдаа сүйрч, онгоц үйлдвэрлэлийн “Quick Air” компанийн эзэн Гриземанны гэр бүлийнхэн бүгд амиа алдсан байна.

Испанийн “Diaria de Sevilla” сонины мэдээлж буйгаар Гриземанн өөрөө онгоцоо жолоодож явсан бөгөөд хувийн онгоцонд нь түүний эхнэр, хоёр хүүхэд, хоёр нохой нь байжээ.