“Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Отоглох цэг” байгууллаа

БАЙГАЛЬ ОРЧИН
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Отоглох цэг” байгууллаа.
Энэхүү “Отоглох цэг” нь аялагч, жуулчдын тээврийн хэрэгсэлийг нэгдсэн нэг газарт байрлуулж байгаль орчныг хамгаалахаас гадна гадаад, дотоодын жуулчдын тав тухтай аялах орчинг бүрдүүлсэн нийтийн ариун цэврийн байгууламжтай, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Гүйцэтгэгч: "ХАНГДА" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв 98.2 сая
Ажлын явцын тайлбар: 100%
Отоглох цэгт дараах зүйлсийг хийсэн байна
✅ 1,2 га талбайн хамгаалалтын хашаа
✅ Машины зогсоол - 40
✅ Майхан барих талбай – 31
✅ Ариун цэврийн байгууламж 24 мкв байр, септик танктай
- Шингээлгийн талбай – 36 мкв
- Эм ариун цэврийн өрөө– 2
- Эр ариунцэврийн өрөө – 2
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө – 1
- Угаалтуур – 2
- Ус нөөцлөх сав - 2
✅ Явган зам – 120 м
✅ Гэрэлтүүлэг - 8
✅ Сүүдрэвч – 2
✅ Ширээ, сандал - 4
✅ Гал түлэх цэг – 3
✅ Шорлогны зуух – 2
✅ Угтах хаалга, Мэдээллийн самбар - 2
✅ Тэмдэг, тэмдэглэгээ - 13
✅ Тэмээн зэл – 1
Иймд “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа “Отоглох цэг”-ийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалж байна.