БОАЖЯ-НЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ГАЗРЫН ДАРГА А.ЭНХБАТ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

БАЙГАЛЬ ОРЧИН
Төрийн үйлчилгээг иргэдэд аливаа хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор иргэдтэй биечлэн уулзаж, асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх чиглэлээр БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нарыг яамны "Нэг цэг"-т биечлэн ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга, удирдлагууд тодорхой хуваарийн дагуу энэ 7 хоногоос эхлэн “Нэг Цэг”-т биечлэн ажиллаж, иргэд олон нийттэй уулзаж, нээлттэй мэдээлэл өгч ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуваарийн дагуу БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны газрын дарга А.Энхбат харьяа чиг үүргийн асуудлаар яамны “Нэг цэг”-т ажиллаж байна.