Монгол Улсын нийт экспорт 1,371.9 сая ам.доллар болж, 39.3 хувиар буурчээ

БОДЛОГО

Гаалийн ерөнхий газраас экспортын статистикийн урьдчилсан мэдээг танилцууллаа.

 

Монгол Улс 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1,371.9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оноос 39.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Өнгөрсөн оны мөн үед манай улс 2,261.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортолж байв. 

 

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар