Европт үүсээд байгаа эрчим хүчний хямралаас үүдээд ураны үнэ сүүлийн 10 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрлээ хэмээн Financial Times сонин мэдээллээ. Наймдугаар сарын дундуураас энэ бүтээгдхүүний эрэлт ихссэнээр цөмийн түлшний үнэ долоон хувь өсч фунт нь 50 ам.долларыг давжээ. Ураны зах зээлд оролцогсид энэ үнэ цаашид ч өснө гэж байгаа бол Bank of America ураны үнэ ирэх онд фунт нь 70 доллар болно гэж байна. Үнийн ийм өсөлтийн гол шалтгаан нь эрчим хүчний хямралаас үүдээд цөмийн эрчим хүчний эх үүсвэрт шилжихийг эрмэлзэж байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа орнуудад Япон, Өмнөд Солонгос улс орж байна. Хөрөнгө оруулалтын Berenberg банкны мэргэжилтнүүд ураны үнэ ийн өсч байгааг дэлхий дахины ураны зах зээл дэлхийн уран баяжуулалтын 40 орчим хувийг эзэлдэг Оросоос хамааралтай гэж байгаа юм. Оросын эсрэг хориг үргэлжилсээр байх тохиолдолд зах зээлд тогтворгүй байдал үүсч, үнэ өссөөр байх болно гэж тэд бичиж байна.
0 Сэтгэгдэл