Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн 36 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжжээ

Эдийн засаг

Монголын Ипотекийн Корпораци (МИК) нь банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг 10-30 жилийн хугацаатай болгодог. МИК-д шилжсэн ипотекийн зээлийн багцад шинжилгээ хийхэд нийт зээлдэгчийн 74% нь 60м2 хүртэл талбайтай байр худалдан авч, 68.3% нь сард 200-600 мянган төгрөгийг зээлд төлдөг бол 36% нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байна.