ОХУ-д халдвар авсан хүний тоо 80 мянга давлаа

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

 

ОХУ-д халдвар авсан хүний тоо 80 мянга давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 6,361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 80,949 боллоо. Харин уг өвчний улмаас нас барагсдын тоо 66-аар нэмэгдэж 747 болсон бол эдгэрсэн хүний тоо 6,767 болжээ.

 

Энэ нь нэг сая хүн тутамд 555 халдвар тээгч байна гэсэн үг юм. Одоогоор 2,8 сая хүнийг шинжилгээнд хамруулсны дараах үр дүн ажээ. Нийт халдвар авагсдын дийлэнх нь Москва хотод бүртгэгдсэн ба тус улсын 85 муж, нутаг дэвсгэрт бүгдэд нь халдвар бүртгэгдээд байна.

 

Москвачууд гуравдугаар сарын 30-наас хойш хөл хорионд байгаа ба хотын орлогч дарга Анастасия Ракова ирэх долоо хоногуудад хүндхэн сорилттой тулгарах болно хэмээн анхааруулжээ. Тус улсын эмч мэргэжилтнүүд ОХУ-д коронавирусийн оргил үе ирэх 2-3 долоо хоногт тохиохыг мануулж байна.

 

 

 

Эх сурвалж: MOSCOW TIMES