"Монноос", "Монгол шуудан", "Ремикон" компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байна

Эдийн засаг

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 190,742,187 төгрөгийн үнийн дүн бүхий 541,395 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +14.98%), "Монгол шуудан" ХК (MNP +10.26%) болон "Ремикон" ХК (RMC +7.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" ХК (MFC -7.91%), "Дархан нэхий" ХК (NEH  -4.52%) болон "Монгол шевро" ХК (MVO -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,982 ширхэг нэгж эрхийг 7,367,443 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 901 ширхэг бондыг 90,096,400 төгрөг болон багцын арилжаагаар 1,463,175 ширхэг үнэт цаасыг 2,272,284,350 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.34 хувиар өсөн, 34781.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,336,298,846 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ