"Хүрд", "Улаанбаатар хивс" компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байлаа

Эдийн засаг

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 732,439,138 төгрөгийн үнийн дүн бүхий 672,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +15.00%), "Хүрд" XK (HRD +14.93%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH +14.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -6.86%), "Улсын их дэлгүүр" ХК (UID  -5.38%) болон "Талх чихэр" ХК (TCK -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,229 ширхэг нэгж эрхийг 13,303,395 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 99,800 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 149 ширхэг бондыг 14,751,000 төгрөг болон багцын арилжаагаар 2,794,271 ширхэг үнэт цаасыг 167,656,260 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.03 хувиар буурч, 33915.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,428,462,145,839 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ