Гадаад паспорт дахин захиалах үйлчилгээг иргэн өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой

БОДЛОГО

Гадаад паспорт дахин захиалах үйлчилгээг иргэн өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой боллоо.

Хүсэлт цуцлах боломжтой төлөвүүд:

Хүсэлт илгээсэн – Баримтуудаа хавсаргаад хүсэлтээ илгээсэн үед,

Баталгаажсан - Баримтыг хянаад баталгаажсан үед,

Төлбөрийн нэхэмжлэх үүссэн – Төлбөрөө хараахан төлөөгүй байгаа тохиолдолд цуцлах боломжтой.

ЖИЧ: Төлбөр төлөгдсөн тохиолдолд цуцлах боломжгүйг анхаарна уу!

Хүсэлт цуцлах заавар:

Иргэн та e-mongolia.mn веб сайт руу амжилттай нэвтэрсний дараа “Хүсэлтүүд” цэс рүү орж улаанаар тодруулсан “Х” товчийг дарж цуцална.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам