"Монгол нэхмэл", "Бүтээлч үйлс", "Ган хийц" зэрэг компанийн хувьцааны ханш өсөлттэй байв

Эдийн засаг

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 68 хувьцаат компанийн 316,466,203 төгрөгийн үнийн дүн бүхий 3,453,255 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 17 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +15.00%), "Бүтээлч үйлс" ХК (BLC +14.40%) болон "Ган хийц" ХК (GHC +14.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.51%), "Эрчим Баян Өлгий" ХК (BOE  -13.04%) болон "Монгол алт" ХК (ERS -11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 62,124 ширхэг нэгж эрхийг 29,429,213 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,496 ширхэг бондыг 505,347,908 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 2.05 хувиар буурч, 33220.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,398,335,024,365 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ