НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын “Худалдаа ба хөгжлийн асуудлаарх 13 дугаар чуулган” Женев хотноо эхлэв

БОДЛОГО

ШХУ-ын Женев хотноо 2022 оны 11 дүгээр сарын 21-25 өдрүүдэд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Худалдаа ба хөгжлийн асуудлаарх 13 дугаар чуулган хуралдаж байна.

Энэ удаагийн чуулганаар ногоон эрчим хүчний шилжилтэд худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг, олон улсын ачаа тээврийн үнийн өсөлт, ложистикийн үйлчилгээнд тулгарч буй хүндрэлүүд болон худалдааг хөнгөвчлөх асуудлуудыг хэлэлцэж байна. Чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, худалдааг хөнгөвчлөх, цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үг хэлэв.

НҮБ-ын ХХБХ-ын Худалдаа ба хөгжлийн асуудлаарх 12 дугаар чуулганы Дэд даргаар 2021-2022 онд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Д.Энхтайван сонгогдон ажилласан бөгөөд энэ удаагийн чуулганаар үүрэгт ажлаа Маврики Улсад хүлээлгэн өгөв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.