Арилжааны банкууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг шаарддаггүй боллоо

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг төр, хувийн хэвшил хамтран бий болгох зорилтын хүрээнд, банкны салбарынхан түүчээлж, lavlagaa.e-mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүллээ.
 
Иргэд E-Mongolia системээс авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагчид тухайн иргэнээс зөвшөөрөл авч 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг болж байна. Тухайлбал, банкнууд
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /монгол, англи/
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлгүй болон бүртгэлийн лавлагаа /монгол, англи/
- Төрсний бүртгэлийн лавлагаа /монгол, англи/
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /монгол, англи/ зэрэг лавлагаа, тодорхойлолтуудыг иргэдээс шаардахгүй болж байгаа юм.
- Банкны салбарынхан энэ системийг хэрхэн ашиглах талаар сургалтад хамрагдсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Төрийн банк lavlagaa.e-mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлээд байна.