2023 онынэгдүгээр сарын 30-наас 2023 оны хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30-нд Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 2-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-31-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
0 Сэтгэгдэл