2022 онд улсын хэмжээнд 85 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болжээ

БАЙГАЛЬ ОРЧИН

2022 онд улсын хэмжээнд 85 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 64, гамшигт үзэгдэл 9 удаа болжээ.

Үүний улмаас 4 хүн амь насаа алдаж, 7402 толгой мал хорогдож, 2 удаа төмөр зам, 1 удаа авто зам эвдэрч, 330 гэр, байшин нурж, 42 хашаа нурж, 110 барилгын дээвэр хуурч, 9 холбооны шон унасан ба 2795 га тариалангийн талбай өртсөн байна.