Д.Нямхүү: Франц иргэн эдгэрч, дараагийн тусгаарлах байр луу шилжлээ

БОДЛОГО

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д болон МУ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн хоёр лабортори, Дархан-Уул аймгийн лабораторид 161 хүний шинжилгээ хийгдсэн. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ үйлчилгээ хийж байгаа эмч эмнэлгийн ажилтан, сувилагч, үйлчлэгч нар болох 19 хүнээс дүрмийн дагуу шинжилгээ авсан коронавирус илрээгүй. 

Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор таван сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. 

Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөгжиж, эрүүл гэсэн шинжилгээний хариу гарсан. Иймээс дараагийн шатны тусгаарлах байр луу шилжих гэж байна. Франц эргэн 47 хоног эмчиллээ. Энэ хүн маш хүнд ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа” гэлээ.