БНСУ коронавирусын халдварыг хяналтдаа авч чадлаа

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
БНСУ коронавирусын халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авч чаджээ.

Өнөөдрийн байдлаар буюу өнгөрсөн 24 цагийн дотор тус улсад халдварын 10 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 10,738 халдварлагч батлагдсан болохыг Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газраас мэдэгджээ.

Эдгээр 10 тохиолдлын 7 нь гаднаас ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн ирсэн байсан бол үлдсэн 3 нь л дотоодод буй оршин суугчдаас илэрсэн ажээ.

Ийнхүү Солонгост 14 хоног дараалан халдварын тоо 10 дотор илэрч байгаа гэнэ.

Мөн уг өвчний улмаас нэг хүн шинээр нас барсан ба нийт 243 хүн болсон байна.

Түүнчлэн нэмж 47 өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарснаар улсын хэмжээнд 8746 халдварлагч эдгэрсэн юм.