СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ

БАЙГАЛЬ ОРЧИН
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
 
Иймд:
 
-Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.