Цэцийн 3 гишүүний шалгуулна гэв

БОДЛОГО

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн хуралдаанаар, Үндсэн хуулийн Цэцийн энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хэлэлцэж, Цэцийн гурван гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулахаар болсноо хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэв. 

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн дарга Ж.Батзандан, уг дүгнэлт гарснаар, 1992 оноос өмнөх төрийн байгууллагын гаргасан бүх шийдвэрийг цэц хянадаг болно. Энэ эрхийг авахын төлөө ҮХЦ-ийн гурван гишүүн улайрч шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын ардчиллаас булааж Д.Эрдэнэбилэгт авч өгөх шийдвэрийн эхлэл энд байгаа. Тодруулбал, 1991 онд төрийн өмчийн үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоох тухай хууль баталсан. Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-ээр хүчингүй болгохын тулд энэхүү дүгнэлтийг гаргасан гэж дүгнэж байна” гэсэн юм.

Тус намын зөвлөлийн гишүүн Л.Болд, “Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдвэр гарчихсан. Хэдийгээр, УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн ч юунд ч нөлөөлөхгүй. Учир нь Цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэр гаргана... , Эрдэнэт үйлдвэрээ бид алдах нөхцөл байдал бүрдэж байна. Сонгууль гэж улс төржиж байх зуурт  2016 оны Эрдэнэтийн хулгай одоо ч үргэлжилж байна” гэв.