АТГ: Хуурамч эмийн борлуулалтыг бууруулах асуудлаар хамтран ажиллаж байна

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Боловсрол шинжлэх ухааны яам, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах санал солилцлоо.  

Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, “Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авч буй гадаад орнуудын туршлага эрх зүйн зохицуулалт сэдэвт судалгаа”-тай холбоотой материалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд “Хуурамч эмийн тухай ойлголт, Монгол Улсад ямар байдлаар тархаж байгаа, хуурамч эмийн борлуулалтыг бууруулах нь” сэдэвт судалгааны ажлыг холбогдох мэдээллийн хамт Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллав.