Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг хийж байна

БАЙГАЛЬ ОРЧИН

Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ хүрээнд нэгдүгээр сарын 26-28 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд

  • Сэлбэ голд 1.2 метр өргөн, 1 метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа.
  • 100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав.
  • Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1 дүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4 метр гүн, 150 метр урт суваг шинээр татлаа.
  • Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт 1.2 метр өргөн, 1 метр гүн, 148 метр урт суваг татаж, явган хүний гүүрний бөглөрсөн хэсэгт 1 метр өргөн 1.2 метр гүн, 3 метр урт мөсийг хөрөөдөж, онгойлгох зэргээр аюулгүй байдлыг ханган ажиллав.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ