ЗТХ-ийн сайд С.Бямбацогт 21 аймгийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа

БОДЛОГО
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.
 
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан.
Дээрх зорилттой уялдуулж зам, тээврийн салбарт бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилтоо хэрэгжүүлж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт 21 аймгийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа.
 
Зам, тээврийн салбарт 2024 онд 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь холбох, сумдыг холбох авто зам, хилийн боомт чиглэсэн авто зам барих, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадлыг сайжруулах, өргөтгөх, авто буудлуудыг шинэчлэн сайжруулах зэрэг бүтээн байгуулалтыг ажил хийнэ.
 
Ташрамд дурдахад тус уулзалт зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай.
 
Эх сурвалж: ЗТХЯ