ЭЦА: Нэгдүгээр сард 317 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүллээ

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Экологийн цагдаагийн албанаас 2024 оны нэгдүгээр сард 317 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн байна. 

Тодруулбал, орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтаар Монгол орны ховор амьтан болох Халиун бугын эвэр тээвэрлэж явсан 3 удаагийн үйлдлээр 8 ширхэг, хойлог шувуу тээвэрлэж явсан 3 удаагийн үйлдлээр 6 ширхэг, ойн булганы арьс тээвэрлэж явсан 1 ширхэг, зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал тээвэрлэж явсан 3, бичиг баримт зөрчилтэй мод тээвэрлэж явсан 8, зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэж явсан 14 удаагийн үйлдлээр 592 ширхэг, зэрлэг гахайн мах тээвэрлэж явсан 4, цагаан зээрийн мах тээвэрлэж явсан 1, тарвага тээвэрлэж явсан 69 удаагийн үйлдлээр 185 ширхэг, зохих зөвшөөрөлгүй ургамал бэлтгэн тээвэрлэж явсан 1, ан амьтны эд эрхтэн тээвэрлэж явсан 3 удаагийн үйлдлээр 22 ширхэг, чоно, чонын эд эрхтэн, арьс тээвэрлэж явсан 8, нийт 118 үйлдлийг илрүүлэн ажиллахын зэрэгцээ холбогдох бичиг баримтгүй галт зэвсэг тээвэрлэж явсан 1, гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундаа тээвэрлэж явсан 2, гарал үүсэл тодорхойгүй мал, мах тээвэрлэж явсан 27, зохих зөвшөөрөлгүй их хэмжээний акуммлятор тээвэрлэж явсан 1 удаагийн үйлдлээр 200 ширхэг, гэмт хэрэг, зөрчилд холбогдон эрэн сурвалжлагдаж байсан хүн 29, 1 тээврийн хэрэгслийг илрүүлж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст хүлээлгэн өгчээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлттэй байна.