Оросууд тарвагаа Улаан номд орууллаа

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

ОХУ-ын Байгалийн Баялаг, Экологийн Яамнаас Оросын Улаан номд багтсан амьтдын жагсаалтаа шинэчилсэн байна.

 

Энэ удаад нийт 29 шувуу, 14 хөхтөн амьтан шинээр багтсанаас Буриадын Байгаль нуурын бүст амьдардаг хэд хэдэн амьтан багтжээ.

Үүнд, зэвэг, тул, сибирь хилэм, бор галуу, цаа буга, дорнын хан бүргэдээс гадна Камчатк тарвагыг Улаан номд бүртгэжээ.

Улаан номд орсон амьтныг агнавал ОХУ-ын хуулиар нэг сая рублиэр торгож, 4 хүртэлх жилийн ял оноодог байна.