Сум алдаж айлын хоёр цонх нэвт буудсан этгээдийг илрүүлжээ

БАЙГАЛЬ ОРЧИН

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хүрхрээ хотхонд оршин суух нэгэн айлын хоёр цонхийг нэвт буудсан хэрэг үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас шалгахад тус хотхонд оршин суух 44 настай эрэгтэй Г гэгч нь ангийн зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн бууг хоолойд нь сумтай байсныг мэдэлгүй буудаж, уг үйлдлээ нуун дарагдуулсан байжээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн иргэн Г-г Баянзүрх дүүргийн  цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.