Вьетнамын цагдаа хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлээд дахин зардаг үйл ажиллагааг илрүүлжээ

БАЙГАЛЬ ОРЧИН

Хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлээд шинэ мэтээр савлаж зардаг этгээдүүдийг цагдаа нар илрүүлсэн тухай Вьетнамын төв телевиз саяхан мэдээлжээ.

Тус улсын өмнөд Бин Дуон мужид орших нэг агуулахаас хэрэглэсэн бэлгэвч дүүргэсэн том цүнхнүүд илрүүлснийг VTV суваг үзүүлсэн байна.

Цагдаа нар нийтдээ 360 кг жинтэй, 345,000 орчим хуучин бэлгэвчийг эндээс илрүүлжээ.

Цуглуулсан бэлгэвчнүүдээ усанд буцалгаж ариутгасны дараа хатаагаад модон хэвэнд хэлбэршүүлээд савлаж зардаг байснаа агуулахын эзэн эмэгтэй мэдүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний хуучин бэлгэвчийг ингэж зарсныг тогтоож чадаагүй байгааг VTV мэдээлжээ.

Баривчлагдсан эмэгтэй дахин боловсруулсан бэлгэвчний килограмм тутмыг $0.17 орчмоор наймаачдад зардаг байснаа цагдаад мэдүүлсэн гэнэ.

 

Эх сурвалж: Reuters