Чуулган: COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ

БОДЛОГО

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, 10.00 цагт Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганы хуралдаан дууссаны Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, дээрх хоёр асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Түүнчлэн үдээс хойш буюу 15.00 цагт чуулган дахин хуралдаж, эцэслэн батлахаар төлөвлөжээ.