Бялуу хийх бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

БАЙГАЛЬ ОРЧИН

Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр иргэн А нь сүүн крем болон бялуу чимэглэгч өнгө оруулагчийг нууж, хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тухайн бүтээгдэхүүн нь экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, нийт 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагч 80 кг /4хайрцаг/ байсныг бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдалсан байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураан авчээ.