"Халдвар авсан хүний хуруу, хамрын үзүүрийн арьсанд улаан, ягаан, хөх өнгийн өөрчлөлт гарч байгааг ДЭМБ-аас зарлалаа"

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

COVID-19 халдвар авсан хүнд халуурах, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч буй.

 

Тухайлбал, манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудад ихэнхдээ:

  • Хоолой өвдөх- 64.7 хувь
  • Гүйлгэх, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Ханиалгах - 41.2 хувь
  • Халуурах- 35.3 хувь
  • Булчин өвдөх- 29.4 хувь
  • Ядрах , Бөөлжих- 23.5 хувь
  • Амьсгал давчдах-17.6 хувь
  • Амт, үнэр мэдрэхгүй болох- 16 хувь
  • Үе мөчөөр өвдөх, Дотор муухайрах, Жихүүдэс хүрэх, Нус гоожих -5.9 хувьтайгаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа юм.

Тэгвэл өчигдөр ДЭМБ-аас тус өвчний шинэ шинж тэмдгийг зарлажээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "ДЭМБ-аас COVID-19 халдварын шинэ шинж тэмдгийг өчигдөр танилцуулсан. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өөрчлөлт гарч байна.

Үүнийг COVID-19 халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна" гэв.

Видео:

"Гаднын улс, оронд бүртгэгдсэн тохиолдлуудад илэрч буй бусад эмнэл зүйн шинж тэмдгүүд"

Халдвар авсны дараа:

  • 1-2 хоногт халуурах, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч байна.
  • 3-4 хоногт хоолойн өвдөлт нэмэгдэж, хоолой сөөх, юм залгихад хөндүүрлэх зовуурь мэдрэгдэнэ.
  • 5 дахь хоногоос халууралт аажмаар нэмэгдэж, толгой эргэх дотор муухайрах, хөдлөхөд хэцүү болох зовуурь илэрнэ.
  • 6 дахь хоногоос хуурай ханиалгах, дотор муухайрах, ядарч сульдаж байгаа ажиглагдана.
  • 7-8 дахь хоногт амьсгалахад цээж хөндүүрлэх, бие сульдах шинж тэмдэг илүү давамгайлж буй бөгөөд энэ үед хуурай ханиалга нь цэртэй болж байна.
  • 8 дахь хоногоос биеийн байдал улам хүндэрч, цээжээр өвдөж халууралт тогтвортой нэмэгдэх гэсэн эмнэл зүйн шинж тэмдгүүд давамгайлж байгааг ХӨСҮТ-ийн их эмч хэлж байв.