УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргах уу

БАЙГАЛЬ ОРЧИН

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн яг одоо шүүхээр хэлэлцэж байна.

Энэ тухай Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа "Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүй"-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ...” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Erennews.mn