Нигер залуугийн цаазлуулж буй бичлэгийг шууд цацжээ

БАЙГАЛЬ ОРЧИН

Нигер улсын шүүхээс түүхэнд байгаагүй нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Энэ нь цаазын ял сонссон эрийн шийтгүүлэх үйл ажиллагааг олон нийтийн дунд цахимаар шууд бичлэг хийж цацсан явдал байсан юм. 

Уг залуу нь хамтран ажиллагчынхаа ээжийг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн нэгэн байжээ.

Түүний ялыг гүйцэтгэж байгаа үйл явцыг "Zoom app"-ыг ашиглан шүүхээс цацсан ба хэд хэдэн хуульч,  шүүгч, өмгөөлөгчид шууд дамжуулалтыг үзэн байлцаж байсан байна. 

Нигер улс нь коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд шүүх ажиллагаануудыг танхимд зохион байгуулахыг хориглосон юм.  Иймд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг ийнхүү зохион байгуулсан ажээ. 

Харин Хүний эрхийн байгууллагаас дүүжлүүлэн амиа алдаж байгаа явдлыг хүмүүс онлайнаар харан сууж байсан нь  харгис, хүнлэг бус явдал болсон хэмээн шүүмжлэн дургүйцлээ илэрхийлсэн байна.