"Өлсгөлөн тулаан" киноны ШИНЭ АНГИ гарна

ТЕХНОЛОГИ

"The Hunger Games" гурамсан зохиолын шинэхэн ном "The Ballad of Songbirds and Snakes" тун удахгүй нээлтээ хийж, дэлхийн өнцөг булан бүрт уншигчдын гар дээр очих гэж байна. Гэхдээ энэ сайхан мэдээг даган өөр нэг шуугиан гарсан нь шинэхэн кино гарах тухай байлаа.

Lionsgate кино компанийн зүгээс гаргасан мэдээлэлд "Catching Fire" болон "Mockingjay Part 1,2" киног найруулсан Фрэнсис Лоуренс шинэ ангийг мөн найруулахаар эргэн ирэх гэнэ. Мөн зохиолч Сүзаань Колинз "Catching Fire" ангийн зохиолыг бичсэн Майкл Арндттай хамтран киноны зохиол дээр ажиллах гэнэ.

Шинэхэн номын үйл явдал бидний мэдэх түүхээс 64 жилийн өмнөх үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үед 18 настай байсан Кориоланус Снөү (Ерөнхийлөгч Снөү)-ийн тухай өгүүлэх юм.

Ном тавдугаар сарын 19-нд худалдаанд гарна.

Кино хэзээ нээлтээ хийхээр төлөвлөж буй тухай мэдээлэл хараахан гараагүй байна.